<a href="http://www.clock4blog.eu">clock for blog</a>
Free clock for your blog
<html>ord chin yu helnem? :|: my school 14....
my school 14....

2011-03-11 - ord chin yu helnem?

Хонины орд
Энэ ордны хүмүүсээс сайн багш, улс төрч, жүжигчин, сэтгүүлч, эмч, цэргийн дарга, гоо сайхны мэргэжилтэн зэрэг олон авъяастнууд төрдөг. Тэдэнд удаан суудаг, нэг янзын ажил үл тохирно. "Цаг хугацаа хөвчин шахдаг" ажил тэдэнд таардаг. Мөн ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил хониныхонд илүү тохирно.

Үхрийн орд
Энэ ордны хүмүүс гараар урлахуйд авъяастай. Сайн инженер, техникч, архитекторч байж чадна. Энэ ордныхон байгальд дуртай тул цэцэгчин, ногоочин, малчин, газар тариалангийн мэргэжлийн ажил хийхэд тохирно. Харин статистик тоо, судалгаатай холбоотой ажил тийм тохиромжтой биш.

Хамтатгахын орд
Энэ ордны хүмүүст хөдөлгөөнгүй, тогтуун байдал, суудлын ажил тохирохгүй. Тэд уран сэтгэмжтэй тул илүү ур ухаан шаардсан, өргөн цар хүрээтэй бодож сэтгэх шаардлагатай ажил үйлчилгээ, бизнест хүчээ үзвэл алзахгүй.

Мэлхийн орд
Энэ ордны хүмүүсээс сэтгэлзүйч, уламжлалт түүх соёлтой холбоотой ажил мэргэжил илүү тохирдог. Мөн энэ ордны эмэгтэйчүүд сайн эмч, сувилагч, хүүхдийн байгууллагын хүмүүжүүлэгч болно. Тэдэнд хамт олонгүй, ихэвчлэн ганцаараа хийж гүйцэтгэдэг ажил мэргэжил үл тохирно.

Арслангийн орд
Энэ ордны хүмүүст "Би өөрөө" гэсэн хандлага ямагт давамгайлж байдаг. Энэ ордныхонд мэс засалч, дизайнер, хүмүүжүүлэгч, удирдаач, байгууллагын дарга зэрэг ажил мэргэжил тохирно. Мөн тэднийг театр, олон нийтийн болон зохион байгуулах ажил ихээхэн уруу татдаг байна. Үг дуугүй даган биелүүлэх ажил тэдэнд үл тохирно.

Охины орд
Энэ ордны хүмүүс ажил хөдөлмөрийнхөө үр дүнг үзтэлээ ажилладаг. Энэ ордны эмэгтэйчүүдэд хяналт шалгалт, хөдөлмөрлөх нөхцөлийг хамгаалах, нийгмийн тусламж үзүүлэх зэрэг ажил үүрэг тохирдог. Аз туршсан, үр дагавар нь тодорхойгүй ажил үл тохирно.

Жинлүүрийн орд
Энэ ордны хүмүүс гоо зүйн талаар сайн мэдлэгтэй байдаг. Энэ ордны хүмүүс олон түмнийг хамарсан ажиллагаа, үс самнах засах, археологич, сийлбэрчин, дизайнер, өндөр мэргэжлийн слесарь, цахилгаанчин байна. Харин эрсдэлтэй, эрс өөрчлөлт ч юм уу шинэчлэх шаардлагатай мэргэжил тэдэнд үл тохирно.

Хилэнцийн орд
Тэдэнд хүч чадлаа дайчилсан идэвхтэй мэргэжил тохирно. Эдгээр нь хуулийн мэргэжилтэн, эрүүгийн хуульч, сэтгүүлч, эмч, эм зүйч зэрэг мэргэжил тохирдог. Мөн сайн тогооч, номын санч, орчуулагч байж чадна.

Нумын орд
Энэ ордны хүмүүс санаачилгатай, хурдан шаламгай, авхаалжтай, шинэчлэгчид байдаг. Тэд сэтгүүлч, менежер, сувилагч, хуулийн ухааны мэргэжилтэн, эсгүүрчид болбол амжилт олно. Харин тогооч, урлан бүтээгч зэрэг ажил үл тохирно.

Матрын орд
Энэ ордны хүмүүс аз турших гэнэтийн хүндрэл учрах мэргэжил үл тохирно. Тэд бодлого сайтай хөдөлмөрч, болгоомжтой, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг тул эм зүйч, эрдэмтэн шинжээч, эдийн засагч, агрономичийн зэрэг мэргэжил тохирно. Уйгагүй нарийн, тэвчээртэй, шаргуу ажиллагаа шаардсан ажилд тэнцэх хүмүүс.

Хумхын орд
Энэ ордны хүмүүс бүтээгч, сэтгэл зүйч, гүн ухаан бодис зүй, химич, гэрэл зураг зэрэг ажилд амжилт олно. Инженерийн ажил, эрдэм шинжилгээний хайгуул, тэдний ажиллах салбар мөн. Хумхын ордныхон сайн ерөнхийлөгч байж чадна. Тэдэнд үйлчилгээ, нийгмийн халамж, хуулийн мэргэжил таарахгүй. Учир нь тэд хатуу дэглэм, захирагдах ёсонд дургүй.

Загасны орд
Энэ ордны хүмүүс ажил мэргэжил сонгохдоо хүнлэг чанараа удирдлага болгох ёстой. Тэдэнд зөвлөгч, шинжээч, мэдээллийн ажилтан, эмч, урлагийн ажилтан багшийн мэргэжил тохирно. Энэ ордныхонд санаа сэтгэл бага зориулах мэргэжил тохирохгүй.


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2011-03-18 -
Бичсэн: анар (зочин)
nerd багш нь ч арай юу юм бэ ккк
[Permanent Link]

2011-03-12 - kkkk
Бичсэн: Garnett!! (зочин)
hehehe magadaltai l iin гоё шүү
[Permanent Link]

Миний тухай

Get your own Chat Box! Go Large!

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com
Get your own Poll!
code :
<a href="http://www.clock4blog.eu">calendar widget for blog</a>

baccarat tricks, Betway, Site counter, tombola bingo, PARTY POKER
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. Rentsenkhand
. Bat-Erdene
. AzjargalL
. Otgontenger-85
. a_baaska
. Маралмаа
. Хүслийнжигүүр
. Нямбуу
. пунсалдулам
. arius
. dadido
. luna
. Uukiinaa

Бичлэг: 13 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax