2011-03-05 - Хөвгүүдээ бүр өрөвдчихлөө.
Удахгүй март болно.За тэгээд үүнийг далимдуулж тэрүүхэн тэндээ юмны үнэ өсчихөнө. Тэрнээс гадна ээжийгээ баярлуулна гээд хүмүүс битий хэл 10 жилийн мань хэд баахан мөнгөний эрэлд,............ олсон хэдэн цаасаараа ээжийгээ сайхан баярлуулчих гээд дэлгүүр мажийтлаа хэснэ. Охидууд бид нар ч яахав ээжийгээ л баярлуулна. Тэгсэн нөгөө хэдэн хөвгүүд маань ээждээ бэлэг авч өгнө ангийнхаа охидуудад бас бэлэг нтр гээд бөөн PROBLEM. За тэгээд энэний хажуугаар найз охиноо баярлуулна. Хөөрхий муу хөвгүүд ганц мартаар ингэж их шатах гэж. Үнэн чанартаа охидууд бид нар цэргийн баяраар хөвгүүддээ бэлэг өгөх нь битий хэл та нар цэрэгт яваагүй байж юуны чинь бэлэг гээ л амын таглачихана .Ахлах ангийн охидууд юм чинь бага ангид өгдөг байсан шиг бамбарууш хэдэн чихэр барби авч өгөлтэй нь биш гээл цаад хэд маань нэрээ бодсондоо олигтойхон юм авах гээд зүтгэчихэнэ.За тэгээд нэг хүнд дор хаяж 5000 төг зарцуулна.Тэгээд 3аар үржүүлэхээр 15000. Энэ их мөнгийг олох гэж яаж зовдог бол хахахаха.Тэхдээ эрэгтэй хүн энэ хорвоод эмэгтэй хүнээс болж шатах гэж л төрсийм байлгүйдэээээээээээ хөөрхий гэж.
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|