Өсвөр насныхны эсрэг хүйстнээ шохоорхох ихэнх харилцаа нь романтик дурлалаар эхэлдэг. Ертөнц тэр аяараа дурлалын ягаан өнгөөр дүрслэгдэж, зөвхөн өөрийн чинь төлөө төрсөн хүнээ олсон, түүнтэй бүх талаараа холбоотой болсон мэт бүх юм сайхан санагдана... Түүнийг зөвхөн өөртэйгээ хамт байлгаж, өөр хүнтэй харилцуулах ч дургүй байж болно. Романтик харилцааны эхний үед:
-Тэр төгс төгөлдөр. -Санаанаас чинь гарахгүй байнга бодогдох. - Бие биенийхээ зөвхөн сайн сайхан, эерэг талыг нь олж харна. -Дурлал буцалсан үед түүний бүх юм зөв мэт харагдана. Хувиа хичээсэн байдал нь мартамхай нэгэн мэт санагдана. -Хамт байхад бусад бүх зүйлийг мартаж, бүхнийг өөдрөг сайхнаар төсөөлнө. -Чиний нүүрэнд инээмсэглэл тодорч, дурлал чамд эрч хуч сэлбэнэ.
Гэвч... хэсэг хугацааны дараа бүх зүйл өөрөөр эргэж болно. Анхны дурлал анхны цөхрөлийг ч дагуулах нь ч бий. Амьдралын бодит үнэн өөрийн хуультай.
-Харамгүй сэтгэл чинь жигшил зэвүүцэл болон хувирч болно. -Түүнтэй үүрд байх хүсэл чинь түүнийг дахин хэзээ ч харахгүй байх үзлээр солигдож болно. -Түүний хамгийн сайхан чанар гэж боддог байсан зүйл нь чиний хамгийн дургүй зүйл болж хувирна. -Анх удаагаа маргалдаж, муудалцах явдал тулгарна. Бүр уйлж ч магадгүй. -Та хоёрын үзэл бодол огт нийлэхгүй, зөрдөг гэдгээ олж мэдрэнэ.
Ингээд хэзээ ч тохирохгүй юм байна гэж чи бухимдана. Чамд зөвлөхөд хайр сэтгэл, шохоорхол хоёрын заагийг олж харах нь чухал. Хайр сэтгэл, романтик харьцаа чинь байж л байг. Даль жигүүр ургаагүй, дурлал мэдрээгүй залуу нас гунигтай шүү дээ. Хуурамч бай, жинхэнэ ч бай хайр сэтгэлд автана гэдэг хүний л ёс. Гол нь яаран дүгнэлт хийх, ам өчиг өгөх, өөрийгөө түүнд хэт зориулах гэх мэтийн алдаатай алхамуудаас сэргийлэхийг хичээгээрэй. Нэг, хоёр уулзаад бус, удаан хугацааны үерхэх явцад л хүний мөс чанар, зан ааш бодитой танигддаг гэдэг шүү дээ.
Тиймээс цаг хугацааг бүү яаруул.
|