Хэзээ нэг өдөр чи төрөх л байсан.Хэзээ нэг өдөр чи улсдаа зүтгэх том хүн болж л таараа. Хэзээ нэг өдөр ус,нефт,мод, нүүрс гээд газрын баялаг дуусах л болно.Гагцхүү хэзээ гэдэг нь л мэдэгдэхгүй. Бүх юмс мөнх биш болохоор хэзээ нэг өдөр дуусах л болно. Хэзээ хэзээ гэдгийн мэдэхгүй байж хайр найргүй үрж эдэлж бусдад үнэгүй хоол өгсөөр байхым гэж үү? Би өнөөдөр усаа хайрлалгүй гойжуулаад л байна. Гэтэл хэзээ нэг өдөр гоожуулах ус битгий хэл! дусал ус ч үгүй болно.Яг л хэзээ нэг өдөр хэн нэгэн үхдэг шиг.Одоо бидний амьдрах хугацаанд бүгд үгүй болохгүй юмаа гэхэд хэзээ нэг өдөр хойч үед маань шатаах мод, уух ус, идэх хоол,цээж дүүрэн амьсгалах агаар ч үгүй болохвийдээ.Хүн бүхэн ойлгох л хэрэгтэй. Бид хэдийд гэдгийг нь мэдэхгүй. Маргааш өглөө босоход чинь нар байхгүй болчихсон бол яахуу? Эсвэл яг одоо цонхоороо харахад чинь хятадууд нүдэн дээр чинь МОНГОЛ хүнийг зодож байвал чи яах вэ? Гагцхүү хэзээ биднийг ийм аймар зүйл нөмрөх бол? Одоо бид дараа нь яах бол гэж бодох цаг ирсэн.Бүх юмыг байгаль бидэнд өгсөн бол хэзээ нэг өдөр буцаагаад авж л таараа.Яг л хүн бидэнд мөнгө өгчөөд заавал тэр мөнгөө буцааж авдагтай адил.............Өдий зэрэгт чамайг хүн шиг хүн болгосон ижий аав чинь хэзээ нэг өдөр хорвоогийн жамаар явах л болно.Хэрэггүй би уурлуулж байж,гомдоож байж гэж чи дараа нь харамсана шүү! Гэхдээ хэзээ......Тиймээс бүхнийг хайрлаж суръя хүмүүсээ! Дараа нь харамсах зүйлгүй.
|