<a href="http://www.clock4blog.eu">clock for blog</a>
Free clock for your blog
<html>Би багш болмоор байна. :|: my school 14....
my school 14....

2011-03-29 - Би багш болмоор байна.

Одоо би 10-р анги анги. Мэргэжлээ сонгоод тэр чиглэлээрээ шаргуу хичээллэх болсон цаг.Гэхдээ би мэргэжлээ сонгох гэж 2доод л сууж байна.Миний хүсэл бол багш. Тэр дундаа тооны багш.Аав ээж маань ирээдүйгүй мэргэжил гэж ярьдаг л юм. Цалин багатай болохоор нь  тэр биз.Харин надад мөнгө хэрэгтэй ч хүн мөрөөдлөө дагавал юунд ч хүрдэгийм. Уул шугамандаа эцэг эхийн минь санаа бол санхүүгийн чиглэлээр явахыг зөвлөдөг.Гэхдээ намайг багш мэргэжлийг сонгоход юу ингэтлээ нөлөөлвөө гэж. Ноднин би шинэ сургуульд орсон. Манай ангид тоо Болормаа гэдэг багш ордог байлаа.( odoo өөр сургуульд багшилж байгаа) Хичээлээ их гоё заадаг. Ямар ч тэнэг хүүхэд ойлгохоор тийм гоё. Ноднин намайг гэрийн даалгавраа үзүүлэх бүрд сайн байна гэж хэлэх үг нь намайг илүү их тоонд дуртай болгож мөн илүү их урамшуулах болсон. Би бүр бодож байгаа тооныхоо хариуг гаргах бүрдээ одоо хүртэл баярладаг. Бид нарт маш их гоё гоё юм ярьж өгдөг. Дандаа амьдралын тухай. Хүүхдүүдэд мэддэг чаддаг бүхнээ заана гэдэг ямар их ачлал вэ? гэдгийг бидэнд ойлгуулж өгсөн үгээр хэлж үсгээр сийлэшгүй тийм сайхан багш. Тиймээс мэргэжил дундаас хамгийн арвин буянийг хураагч нь багш гэдгийг би тэр л үед Болормаа багшаасаа мэдэж авсан.Би тийм тоондоо гоц гойд мундаг биш ч сонирхолтой дуртай хичээлээс гадна тоог ойлгохгүй байсан ч ойлгох гэж ганц зүтгэдэг хичээл минь.Манай химийн багш ноднин намайг тоо боддог байж яахлаараа химийн бодлого бодож чаддаггүй юм гэж загнаж байж билээ.Би химээ огт ойлгодоггүй. Олон бодлого хими дээр боддог ч ерөөсөө ойлгодоггүй юмаа.Одоо би математикийн сонгонд явдаг. Ирээдүйд багш болно гэж. Тэгээд багш болох юм өөрийнхөө сургуульдаа ирж багшлах бодолтой байгаа. шинэ хамт олон маань миний багш нар гээ л бодохоор ...........Болдогсон бол одоо ч гэсэн хэн нэгэнд багшлах юмсан.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2011-03-30 -
Бичсэн: anar (зочин)
mi nz chadnaaaaaa vvvvvvvvvvvv edr kk chi tgd ndd bagshlaach.kkk
[Permanent Link]

2011-03-30 -
Бичсэн: luna
би багш болох гээл суралцаж явна шд...
1 жилийн дараа төгслөө...
[Permanent Link]

2011-03-30 -
Бичсэн: dadido
Аливаа мэргэжлийг эзэмшихээр зорьсон бол туйлд нь хүртэл зүтгэвэл бүгд л сайхан. Над шиг гурилтвал дуусаа.
Юмыг сайн эзэмшээд сурвал дараа нь хэнд ч багшилж болдог юм шүү дээ бас.
[Permanent Link]

2011-03-30 -
Бичсэн: arius
uneheer saihan mergejil shuu. tsalin bagatai ireeduigui mergejil bish shuu dee bolovsrol ulam l unetei bolno. gehdee chi zaaval 10 jild bagsh boloh albagui shd he he ih deed surguuliin bagsh bolood uuriiguu ulam hugjuulj bolno. bi lav oyutnuudaa sanajiinaa баярлах
[Permanent Link]

2011-03-30 -
Бичсэн: Хүслийнжигүүр
Дипломгүй ч би багш байж болдог гэж боддогийшд...
надад сургуульд сураагүй ч эзэмшсэн мэргэжил хэд бий шүү.. сонирхоод л хичээгээд л тийм болчихсон smug smug
[Permanent Link]

2011-03-29 -
Бичсэн: Зочин
chi bagsh bolj chadnaa hicheegeerei ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх баярлах баярлах баярлах
[Permanent Link]

Миний тухай

Get your own Chat Box! Go Large!

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com
Get your own Poll!
code :
<a href="http://www.clock4blog.eu">calendar widget for blog</a>

baccarat tricks, Betway, Site counter, tombola bingo, PARTY POKER
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. Rentsenkhand
. Bat-Erdene
. AzjargalL
. Otgontenger-85
. a_baaska
. Маралмаа
. Хүслийнжигүүр
. Нямбуу
. пунсалдулам
. arius
. dadido
. luna
. Uukiinaa

Бичлэг: 3 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax