2011-06-22 - Бороо бас хүслээр болохгүй амьдрал.
Хэдэн ч өдөр бороо орсым бүү мэд. Өглөө босоход л намуухан шивэрч байсан авч орой ч гэсэн орсоор л.... Олон хоног зогсолтгүй ороход цаанаа л нэг гунигтай. Гадаа ч биш сэтгэлд л ширүүн бороо асгарч байх шиг. Дуслах борооны дусал бүрээр сэтгэлийн баяр баясгалан нэг нэгээр үгүй болох шиг. Хэн нэгэн бодогдтол түүнийг илүү их санах , араас нь харуусаж харамсах тэр бүхнийг бороо надад өгөх шиг. Заримдаа бороо бүхнийг үгүй хийж түүний дусал бүр нь бодол бүрийг минь угаах шиг болдог ч мартах гэсэн тэр л бодлыг минь буцааж өгсөн бороо чамд баярлалаа. Тэнгэрээс буухдаа хүйтэн байдаг ч миний арьсанд дусахдаа бүлээн болдог нь миний цус одоог хүртэл халуунаараа гэдгийг харуулах мэт. Магадгүй борооны усаар бүх муу бүхнээ, бүх зовлон шаналалаа угааж болдог бол хэзээ зогсох нь үл мэдэгдэх энэ л ширүүн бороонд зогсохсон. Амьдрал энгийн тусмаа сонирхолгүй байдаг нь үнэн ч юм шиг. Нэгэн хэвийн түүнийг бодох мөрөөдөх хүлээх нь уйтгартай хэдий ч үүрд л хажууд нь байх юм шиг тэр мэдрэмж яасан хэцүү вэ? Хэзээ ч бүтэхгүй тэр л харууслын араас ганцаараа гуниж ганцаараа хатсан зүрхээ дэвтээх нь өөриййгөө хуурах мэт. Амьдрал хэзээ ч хүслээр болдоггүй.
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|